ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ ҮР АШИГТАЙГААР ГҮЙЦЭТГЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2024.01.18
Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ өчигдөр буюу энэ сарын 17-нд хэрлэн сумын гэр хорооллын шугам сүлжээ, сумдын цэвэрлэх байгууламж, цэвэр усны шугам сүлжээний зураг төслийг зохиогч компанийн төлөөлөл, инженерүүдтэй хуралдлаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн тав тухтай амьдрах боломж нөхцөлөөр хангах зорилтын хүрээнд цэвэрлэх байгууламж, гэр хорооллын шугам сүлжээний ажилд хяналт тавьж эдийн засгийн үр өгөөжтэй, үр дүнтэй ажиллуулах зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар зураг төслийн ажлуудыг дахин нягталж шаардлагатай тохиолдолд нэмэлт зураг төсөл хийлгэх үүрэг даалгавар өглөө.
Мөн Хэрлэн сумын гэр хорооллын шугам сүлжээг айл өрхүүд рүү хэрхэн холбох, Ногоон зээлд хэрхэн хамруулж банкуудтай хамтран ажиллах вэ зэрэг асуудлаар хэлэлцлээ. Энэ долоо хоногт багтаан гэр хорооллын шугам сүлжээний ажлуудад хэмжилт хийж зураг төслүүдийг дахин нягтлах талаар ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ хэлсэн юм.