"БИ ХЭНТИЙН БАГШ" УРАЛДААНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН БАГШ НАРТ 70 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2023.12.29
Хэнтий аймгийн 2023 оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын ивээл дор зохион байгуулагдсан шилдэг багш шалгаруулах “Би Хэнтийн багш” уралдааны шилдгийн шилдэг оролцогчдод 70 сая төгрөгийн батламж гардууллаа.
Уралдааны нэгдүгээр байрыг Хэрлэн 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Ү.Жаргалцэцэг, Хэрлэн 5 дугаар цэцэрлэгийн багш В.Сэндэрмаа нар эзэлж тус бүр 25 сая төгрөгийн эзэд боллоо. Харин дэд байранд Баян-Овоо сумын цэцэрлэгийн багш С.Төгсбуян, Хэрлэн 1 дүгээр сургуулийн газар зүйн багш Г.Оджав нар шалгарч тус бүр 10 сая төгрөгийн батламж гардсан юм.
Ташрамд дурдахад, уралдааны сүүлчийн шатанд үлдсэн 21 багшийг тус бүр 500.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан билээ.