Мэдээ мэдээлэл
“ШИНЭ ХӨДӨӨ-2024” ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2023.12.26
Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хөдөө-2024” төслийн хэлэлцүүлэг Чингис хотноо эхэлж байна. Тус хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон сумын төвийн баг тус бүрээс сонгогдсон малчдын төлөөлөл, Багийн засаг дарга, ИНХ-ын дарга Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцож байгаа юм.