2023 оны “ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-үүд тодорлоо

2023.12.26
Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, үр дүнд хүрсэн, бодитой ажлуудыг зохион байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтад тусгагдсан ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэн хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж ажилласан 2023 оны “ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-үүд шалгарлаа.
Тэргүүн байр: Хэрлэн сумын 7-р дугаар цэцэрлэг
Дэд байр: Хэнтий аймгийн Политехникийн коллеж
Гутгаар байр: Хэрлэн 5-р дугаар цэцэрлэг
Тусгай байр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих анги шалгарлаа.
Шилдгээр шалгарсан эцэг эхийн зөвлөлүүдэд цаашдын ажилд нь амжилт хүсье
Хүүхдийн төлөөх ариун үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.