"ШИЛДЭГ АНГИ УДИРДСАН БАГШ" ШАЛГАРЛАА

2023.12.26
"Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд хүүхэд хамгааллын суурь үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг таних, илрүүлэх, холбон зуучлах, шуурхай хариу үйлдэл үзүүлж урьдчилан сэргийлэн, үнэлгээ дүгнэлт хийж хүүхэд хамгаалалд боловсролын манлайллыг нэмэгдүүлж, олон нийтэд нөлөөлөх зорилгоор зохион байгуулсан “ШИЛДЭГ АНГИ УДИРДСАН БАГШ” шалгаруулах болзолт уралдааны шилдэг багш нар тодорлоо.
Тус уралдааныг Хэнтий аймгийн анги удирдсан багш нарын дунд нээлттэй зохион байгуулж, нийт 25 анги удирдсан багш уралдаанд оролцож, 7 номинацид шилдгүүдийг тодруулаад байна.
Багш айлчлагч хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн багш номинацид Лаборатори 1-р сургуулийн 3е ангийн багш Г.Отгон
Нөлөөллийн олон талт ажлыг сайн зохион байгуулсан багш номинацид Лаборатори 1-р сургуулийн 3д ангийн багш Э.Алтанзул
Эцэг эх, асран хамгаалагчтай хамгийн сайн ажилласан багш номинацид Лаборатори 1-р сургуулийн 2в ангийн багш Н.Солонгожаргал
Эрсдэл илрүүлж хариу арга хэмжээ авч ажилласан багш номинацид Лаборатори 1-р сургуулийн 8б ангийн багш Д.Миёо
Оролцоод хөгжье клубыг байгуулж идэвхтэй ажиллуулсан багш номинацид Батноров сумын ЕБСургуулийн 12а ангийн багш Ч.Энхсолонго
Шинийг санаачлагч багш номинацид Тэмүүжин ЦС-ийн 8б ангийн багш Г.Аззаяа
Оны онцлох багшаар Хан Хэнтий цогцолбор сургуулийн 8в ангийн багш С.Лхагвасүрэн