БИЧИЛ УУРХАЙН НӨХӨРЛӨЛҮҮДЭД СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.12.26
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй нөхөрлөлүүдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг танилцуулж, хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангах багц хууль тогтоомжийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтад Дархан, Бор-Өндөр, Хэрлэн, Бэрх, Батноров, Баян-Адарга, Норовлин, Цэнхэрмандал суманд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд, сумдын Засаг дарга, холбогдох албан тушаалтнууд хамрагдлаа.