МОНГОЛ УЛСЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ЭЭР ТОДОРСОН А.БАТЛХАГВА, Б.ХАНГАЛ НАРТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023.12.26
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас, чадвар, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан 2023 оны Монгол Улсын “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр Хэнтий аймгаас “МОНГОЛ ЁС, ТҮҮХ, СОЁЛЫГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ” төрөлд Тэмүүжин цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч Алтайсүрэн овогтой Батлхагва, “Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал” төрөлд Үндэсний лаборатори Хэрлэн 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Баяр-Эрдэнэ овогтой Хангал нар тодорсон. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Хан Хэнтий нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөнд халуун баяр хүргэе.