АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

2023.12.22
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу хэрэгжүүлсэн тул Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт гэрчилгээг гардууллаа.
Уг ажлын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахаар шинээр 13 журам боловсруулж холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөг баталгаажуулан баримт бичгийн стандарт, эмх цэгцийг хангах, албан тасалгааг засварлаж тохижуулах, 5С стандарт хэрэгжүүлэх зэрэг нийт 131 арга хэмжээг хэрэгжүүлсэн.