ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БУЙ СУРАГЧДАД ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2023.12.22
Улиралын чанартай томуу, томуу төст өвчлөл өндөр байгаатай холбогдуулан БШУ-ын сайдын гаргасан тушаалын дагуу хүүхдийн нэгдсэн шинэ жил зохион байгуулахыг хориглосон. Тиймээс аймгийн удирдлагууд Хэрлэн сумын ЕБС-ийн дотуур байранд амьдарч буй 400 орчим хүүхдэд шинэ жилийн бэлэг гарууллаа.
Тодруулбал аймгийн Засаг дарга Ц.Чогсомав Хан Хэнтий цогцолбор сургууль, Хэрлэн лаборатори 1 дүгээр сургууль, Политехникийн коллеж, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун Тэмүүжин цогцолбор сургууль, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан Хэрлэн 4 дүгээр сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдад бэлэг гардуулж, шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлсэн юм.
Дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.