Мэдээ мэдээлэл
ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМГУУДЫГ НЭГТГЭН НЭГ ТОЙРОГ БОЛГОЛОО
2023.12.22
Хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ.
Тодруулбал,
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
Баянгол дүүрэг 9-р тойрог;
Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон" хэмээв.
ЭХ СУРВАЛЖ: ICON.MN