“ШИНЭ ХӨДӨӨ” 2024-2027 ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

2023.12.22
Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой төслийн хэлэлцүүлэгт сумын төвийн баг тус бүрээс сонгогдсон малчдын төлөөлөл, Багийн засаг дарга, ИНХ-ын дарга Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцож Хэнтий аймгийн хэмжээнд уг зөвлөгөөнөөс гарсан саналуудыг нэгтгэн хэлэлцүүлж “Шинэ хөдөө 2024-2027 оны хөтөлбөрийн бодлогын баримт гаргаж хэрэгжүүлнэ.
Зохион байгуулагчид:
• Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын алба
• ХХААХҮЯ
• Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ
• Хэнтий аймгийн сумдын ИТХ, ЗДТГ
• Эргэх холбоо хөтөлбөр
• Малчин өрхийн нэгдэл “Мөнх холбоо” ТББ