ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ӨНДӨР БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ШИНЭ ЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

2023.12.21
Манай аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний хүндрэл алаг цоог түвшний дэгдэлттэй байна. Өнгөрсөн 7 хоногт аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 9504 хүн үйлчлүүлсний 6 хувь томуу томуу төст өвчнөөр оношлогдсон бөгөөд нийт оношлогдсон тохиолдлын 88 хувь нь 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Энэ хугацаанд түргэн тусламжийн 406 дуудлага ирснээс 17 хувийг томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Цаашид ч ханиад томууны дэгдэлт өндөр байх талаар мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа юм.
Мөн байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БШУЯ-аас сурагчдыг олноор цуглуулсан үйл ажиллагааг хориглосон тул Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шинэ жил”, “Хүүхдийн Нэгдсэн шинэ жил”-ийг зохион байгуулахгүй боломжгүй болсныг мэдэгдье. Эцэг эхчүүд асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, амны хаалтыг тогтмол зүүлгэж байхыг ЭМГ-аас зөвлөж байна. Ханиад томууны шинж тэмдэг илэрсэн бол дур мэдэн эм тариа хэрэглэхгүй байж, мэргэжлийн эмчид хандана уу.