БАЯН-ОВОО СУМ, ХУРХ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

2023.12.21
Аймгийн Засаг дарга Ц. Чогсомжав өнөөдөр Баян-Овоо сум, Хурх тосгоны эрүүл мэндийн төвүүдэд нийт 98 сая төгрөгийн үнэ бүхий 2 автомашин гардууллаа.
Дашрамд сонирхуулаад сүүлийн 3 жилийн хугацаанд Эрүүл мэндийн байгууллага болон багийн эмч нарыг автомашин, унаагаар хангах зорилтын хүрээнд нийт 635.6 сая төгрөгөөр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвд 18 автомашин олгож, гурван багийн эмчийг унаагаар хангажээ.