ЕБС-ИЙН СУРАГЧИД АЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023.12.20
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Мэргэжил бүхэн сайхан” танилцах аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд тус аялалд хамрагдаж буй Хэрлэн сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчид аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдыг ТЗУХ-ийн дарга Ч.Баярцолмон угтан авч нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлогийг танилцуулсан бөгөөд үргэлжлүүлээд хариуцсан мэргэжилтнүүд хэлтсийнхээ чиг үүрэг, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.
Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй эрхэм дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсэж, эх орондоо, төрлөх нутагтаа ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.
"МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН"☺️