“ШИНЭ ХӨДӨӨ-2024” МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2023.12.19
Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой “ШИНЭ ХӨДӨӨ-2024” малчдын зөвлөгөөн 2023.12.27-нд Чингис хотод зохион байгуулагдана.
Зөвлөгөөнд сумын төвийн багаас бусад баг бүрээс сонгогдсон малчдын төлөөлөл болон баг сумын Засаг дарга, ИНХ-ын дарга нар оролцоно.
Зөвлөгөөнийг зохион байгуулагч:
• Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын алба
• ХХААХҮЯ
• Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ
• Хэнтий аймгийн сумдын ИТХ, ЗДТГ
• Малчин өрхийн нэгдэл “Мөнх холбоо” ТББ