Мэдээ мэдээлэл
ҮҮРГЭЭ УХАМСАРЛАЖ, ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЦГЭЭЕ
2023.12.19
Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллага бүр 50 метр хүртэлх цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу өнгөрсөн 7 хоногт болсон байгууллагын дарга нарын хурал дээр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав байгууллагуудад чиглэл өгсний дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хариуцсан талбайнхаа цасыг цэвэрлэж байна.
Мөн Өндөрхаан хот тохижилтын газраас хорихын хойд талын уулзвар, Цагдаагийн уулзвар, Баруун 4 зам, Хишгийн уулзвар, 16 давхрын уулзвар, Халамжийн уулзвар зэрэг авто машины ачаалал бүхий 7 уулзварт цас хайлуулах тусгай зориулалтын бодис цацжээ. 11 дүгээр сараас эхлэн одоог хүртэл 7 тн давс, 5 тн дайрга, 5 тн цас хайлуулах тусгай зориулалтын бодис цацаснаас гадна Чингис хотын хэмжээнд зам талбайн цэвэрлэгээнд хот тохижилтын 15 ажилтан ажиллаж байна.
Тиймээс иргэд, ААН-ийг хариуцсан талбайнхаа цасыг цэвэрлэхийг уриалж, хуулиа хэрэгжүүлэхийг анхааруулж байна.