Мэдээ мэдээлэл
БИНДЭР СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023.10.27
Биндэр сумын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж иргэд, төрийн албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга аймаг орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, газрын асуудал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө.
Мөн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудыг дэмжих зорилгоор "Амжилтын гараа" төсөл хэрэгжүүлж хоёр иргэнд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгодог. Уг төсөлд сумдаас материал ирүүлэх нь ховор байгаа учир бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад боломж байгаа талаар онцолж цаашид таван иргэнд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоход анхаарч буй талаараа мэдээллээ.
Мөн их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэж буйтай холбогдуулан "Зөгийн үүр" хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.