MCS ГРУПП БУЮУ "ТОТАЛ ДИСТРИБЮШИН" ХХК ХЭНТИЙ АЙМАГТ САЛБАР АГУУЛАХАА НЭЭЛЭЭ

2023.10.06
Хэнтий аймагт MCS компани салбараа нээгээд 13 жил болж байгаа бөгөөд өнөөдөр шинэ агуулах, оффисын барилгын нээлтээ хийлээ. Энэхүү агуулах нь 1008 м2 талбайтай үүнээс 700 м2 нь үндсэн агуулах, 110 м2 нь граж, оффиссын зориулалттай байгууламж юм.
Нээлтийн арга хэмжээнд ТОТАЛ ДИСТРИБЮШИН ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Очирбат, Орон нутгийн албаны дарга Э.Баярбат, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Ууганбаяр, Бүс хариуцсан менежер Ц.Сүх-Очир нар оролцлоо.
ТОТАЛ ДИСТРИБЮШИН ХХК нь 21 аймаг, 250 гаруй суманд үйл ажиллагаагаа явуулдаг 380 гаруй ажилчидтай MCS группын охин компани юм. 2017 оноос хойш шат дараатайгаар 14 аймагт нийт 17200м2 талбайтай агуулахыг 37 орчим тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэжээ.