Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН УУГАН ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
2023.10.05
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн 1-р цэцэрлэгийн 200 хүүхдийн өргөтгөлийн барилга баригдаж 2023 оны 09 дүгээр сарын 29-ий өдөр ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээж авлаа.
Хэрлэн 1 дүгээр цэцэрлэг нь 1932 онд байгуулагдсан Хэнтий аймгийн ууган цэцэрлэг. Одоогоор 200 гаруй хүүхэд 30 гаруй багш ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин тухайн барилгын хувьд 1962 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд 2017 онд 140 сая төгрөгийн их засвар орж байжээ.