ӨСВӨРИЙН МОРИН ХУУРЧДЫН АНХДУГААР УРАЛДААН БОЛЛОО

2023.09.22
Хүүхэд, залуучуудын авъяас чадварыг хөгжүүлэн, Үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд өөрийн авъяас чадвараа харамгүй зориулж явсан МУСТА хөгжмийн багш Аюурын Эрдэнэжамцын нэрэмжит "ҮҮЛЭН БОР" өсвөрийн морин хуурчын анхдугаар уралдаан өнөөдөр Хан Хэнтий чуулгад боллоо.
Энэхүү уралдааныг “Эрдэнэжамц сан” НҮТББ, түүний үр хүүхдүүд санаачлан, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 30 гаруй өсвөрийн морин хуурчид оролцлоо. Цаашид аймаг, бүс, улсын уралдаан болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Уралдааны үеэр түүнтэй хамтран уран бүтээл хийж байсан Д.Ширмэнбаатар багшийн зүгээс тус тэмцээнд зориулан бүтээсэн “Монгол морин хуур” хэмээх шинэхэн дуугаа олны хүртээл болгосон юм.