ТАРИАЛАЛТ ӨМНӨХ ОНООС 21,7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2023.09.18
Энэ онд улаан буудай 19097 га, бусад үр тариа 4071 га, тосны ургамал 13661 га, малын тэжээл 3560 га, хунчир 148 га, царгас 130 га, төмс 249 га, хүнсний ногоо 296.3 га, жимс, жимсгэнэ 65.4 га-д, нийт 40,4 мянган га-д тариалалт хийсэн нь өмнөх оноос 21.7 хувиар нэмэгдсэн байна.
8 дугаар сарын урьдчилсан баланс тогтооход үр тариа 17917,1 га-с 17917,1 тн үүнээс улаанбуудай 14455 га-с 15824 тн мөн малын тэжээл 5786 га-с 6470 тн, тосны ургамал 9193 га-с 3181 тн, төмс 249 га-с 2988 тн, хүнсний ногоо 296.3 га-с 4184,2 тн ургац тус тус хураан авах ургацын урьдчилсан баланс гараад байна. Мөн энэ жилийн хувьд цаг агаарын тааламжгүй байдлаас болж нийт ургацын 21 хувийг алджээ.
Одоогийн байдлаар төмс 510 тн, лууван 314 тн, манжин 50 тн, сонгино 555 тн, сармис 10 тн буюу нийт хүнсний ногоо 929 тн тус тус ургац хураан авч, үр тариа болон рапс 5400 га ангиалан хадаад байна.
Эх сурвалж: Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар