"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" ЦОГЦОЛБОРЫН АЖИЛД ХАМТАРСАН ХЯНАЛТ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023.09.18
Дэлгэрхаан суманд баригдаж байгаа "Монголын нууц товчоо" цогцолборын барилга угсралт, дотор интерьер, гадна тохижилтын ажлын талбайд АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Оюундарь, гүйцэтгэгч "Хасумегаватт" ХХК, "Ди Эс Ти ХХК, "Нутгийн баруун мод" ХХК-ий болон зураг төслийн зохиогч "Зэт Эм И" ХХК-ий төлөөллүүд оролцсон хамтарсан хяналт хийж, барилга угсралт, интерьерийн ажлын хүрээнд гүйцэтгэх тоо хэмжээг ялгаж тодотгох, зарим хийцлэлийг хэлэлцэж зөвшилцөө.
"Монголын нууц товчоо" цогцолборын барилгын ажил 85%, дотор интерьерийн ажлын явц 70%, гадна тохижилтын ажлын явц 45%-тай байна.
Өгсөн үүрэг даалгавар зөвлөмж:
Барилга угсралтын ажлын хүрээнд
1. +17м түвшинд өндрийн зайг металл хавтангаар бөглөх
2. Тугны дотор талын ус гоожсон хэсгийг засаж битүүмжлэлийг сайжруулах
3. Дотор заслын хананы зай завсарт нөхөөс хийх,
4. Шилэн фасадны хаалганы уулзварын зайг бөглөж силикондох
5. Гадна усны хаялга засаж п хэлбэрийн болгох
6. Гадна хаалганы дулаалга хийж нэмж 3 см өргөн болгох
7. Шатны эскиз зургийг зөвшилцөж халтирдаггүй чулуун хавтангаар хийх
8. Гадын аюулгүй хорыг таазанд суулгах
9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний орцыг хаалганы босго хэсэгт хөнгөн байдлаар шийдэж гүйцэтгэх
10. 4- булангийн металл фасадны дотор дулаалга хийж доторлон хаалга гаргаж ашиглах боломжтой болгох
Гадна тохижилтын ажлын хүрээнд:
1. Угтах үйлчилгээний барилгын суурийн хар тосон түрхлэгийг гүйцээж, дахин давхарлаж гүйцэтгэх
2. Цутгамал бүтээцийн арматурын хамгаалалтын үеийг 5 мм-ээс дутуугүй гаргах
3. Цутгалтын ажлыг шөнийн цагийн агаарын температуртай уялдуулах
4. 9 дүгээр сард гадна орчинд хийгдэх нойтон ажлыг хийж дуусгахаар ажлаа зохион байгуулж гүйцэтгэх чиглэл тус тус өгөв.