УУГАН СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ НОМ ГАРЛАА

2023.09.15
Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн хүрээнд Г.Өнөртуяа захиралтай сургуулийн хамт олноос эмхэтгэсэн “Ууган сургуулийн түүхэн замнал” ном хэвлэгдэн гарчээ.
Сургуулийн үүх түүх, сургалтын бодлого, үе, үеийн багш, ажилтнууд, сургуулиас төрсөн гавьяатууд, алдартан сайчууд хийгээд төгсөгчдийнхөө дурсамж 100 жилийн түүхийг баринтагласан тус ном цаг цагийн нийгэм, улс төрийн нугачаанд боловсролын түүхийг дархлан бүтээлцсэн зузаан боть болжээ.