ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙРТУУЛЛАА

2023.09.01
Төрийн цахим үйлчилгээний ”ХУРДАН” төв нь үйл ажиллагаагаа иргэдэд ойртуулах зорилгоор Хэнтий аймгийн ЗДТГ-ын байр, Монгол шуудан, Эвт худалдааны төвд байрлах Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд операторын горимоор 35 төрийн байгууллагын 440 төрлийн лавлагаа, мэдээллийг иргэдэд үзүүлж байна.
Үүнд:
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
• Гэрлэлтийн лавлагаа
• Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Жолоочийн лавлагаа, мэдээлэл
• Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
• Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
• Жолоодох эрхийн оноо
• Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах
• Вакцины гэрчилгээ
• Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа болон бусад мэдээллийг авах боломжтой. Иргэн та үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх болон E-Mongolia-д бүртгэлтэй утасны дугаартайгаа ирнэ үү.