МОНГОЛЫН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ, СУРГАЛТ СУДАЛГАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВИЙН ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО БЭРХ ХОТОД ХУРАЛДАВ

2023.08.30
Монгол улсад уул уурхайн хаалтын менежментийн жишиг тогтоох, хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн салбарын мэргэжлийн боловсон хүчин, оюутан залуучуудад сургалт судалгааны бааз, аялал жуулчлалын төв байгуулах зорилгоор ЗГ-ын 2019 оны 25 хуралдааны тэмдэглэл, УУХҮ-ын сайдын А/158 дугаар тушаалаар "Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа аялал жуулчлалын төв" төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдан, бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна.
Тус хуралдаанаар
1рт Төслийн удирдах хорооноос төслийн эхний шатны ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх
2рт Төслийн хэрэгжилт цаашид тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
3рт Тус төвийг ашиглалтад оруулах цаашдын менежмент, ашиглагч байгууллагын талаар санал солилцох
4рт Эхний шатны бүтээн байгуулалтын нээлт хийх хугацаа товлох талаар хэлэлцэж бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.