НҮҮДЭЛЧИН ФЕСТИВАЛЬД ХЭНТИЙ АЙМГААС 50 ГАРУЙ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД ОРОЛЦЛОО

2023.08.20
Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуустаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд жил бүр “Нүүдэлчин” фестивалийг зохион байгуулдаг уламжлалтай.
Хэнтий аймгийн тухайд ч тус фестивальд 2017 оноос хойш тасралтгүй оролцжээ. Энэ жилийн хувьд тус фестивальд Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, сумдын уран сайханчид, анч тайга нохой сонирхогч залуус, гар урлаач гээд 50 гаруй өвлөн уламжлагчид нутаг орныхоо соёл, зан заншлыг сурталчилж байна.