ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫНХАНДАА 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2023.08.04
Хан Хэнтий уулын аймагт орчин цагийн Мэдээлэл Харилцаа холбооны байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяраа өнөөдөр тэмдэглэлээ.
Энэ үеэр харилцаа холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1923 онд Дэлгэрхаан сумын нутагт ганц эсгий гэр 2 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Шуудан Мэдээлэл Харилцаа холбооны салбар нь эдүгээ улс, орны тэргүүлэх чиглэлийн нэг болон хөгжиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд түүхэн хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
Тухайн цаг үедээ хагас цэргийн зохион байгуулалттай ажиллаж, өдөр шөнө, халуун, хүйтнийг үл ажран харилцаа холбоог зохион байгуулж явсан ахмад холбоочиддоо, энэхүү үүргийг одоо хүртэл үргэлжлүүлэн авч яваа Мэдээлэл Харилцаа холбооны салбарынхандаа, тэдний гэр бүлийнхэнд ч мөн халуун талархал илэрхийлье.