Мэдээ мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ
2023.08.03
Хан Хэнтий уулын аймагт орчин цагийн Мэдээлэл Харилцаа холбооны байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1923 онд Дэлгэрхаан сумын нутагт ганц эсгий гэр 2 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Шуудан Мэдээлэл Харилцаа холбооны салбар нь эдүгээ улс, орны тэргүүлэх чиглэлийн нэг болон хөгжиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд түүхэн хувь нэмрээ оруулсаар 100 жилтэй золгож байна.
Харилцаа холбооны салбар нь түүхийн үе шат бүрт ахиц дэвшил гаргаж, дэлхийн улс орнуудтай хөл нийлэн алхах, мэдээлэл авах эрхийг иргэн бүрт нээлттэй хүртээмжтэй болгож чадсанаараа энэхүү өдөр нь зөвхөн салбарын баяр төдийгүй үр шимийг нь хүртэж яваа иргэн бүрийн баяр билээ.
Тухайн цаг үедээ хагас цэргийн зохион байгуулалттай ажиллаж, өдөр шөнө, халуун, хүйтнийг үл ажран харилцаа холбоог зохион байгуулж явсан ахмад холбоочиддоо, энэхүү үүргийг одоо хүртэл үргэлжлүүлэн авч яваа Мэдээлэл Харилцаа холбооны салбарынхандаа, тэдний гэр бүлийнхэнд халуун талархал илэрхийлье.
ХҮНДЭТГЭСЭН: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ