"БЭРХ РОБО 2023" БҮСИЙН СУРГАЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.07.23
▶Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол, Солонгосын хамтарсан Бэрх робо 2023 лего роботын 10 дахь удаагийн бүсийн сургалт тэмцээн Бэрх тосгонд зохион байгуулагдаж байна.
▶Тус сургалт тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нээж, оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.
▶Энэхүү Зүүн бүсийн сургалт тэмцээнд Хэнтий аймгийн болон зүүн бүсийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд ахлах ангийн сурагч, БНСУ-ын ахлах сургуулийн сурагчид нийт 120 гаруй сурагчид хамрагдлаа.
▶Энэ нь хөдөө орон нутагт роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх технологийн дэвшилттэй танилцах, Ирээдүйд инженерүүд олноор шаардлагатай бүс нутгуудад хүүхдүүдийг багаас нь инженер сэтгэлгээтэй болгох зорилготой юм.
▶Мөн хичээл хоорондын интеграцыг хөгжүүлэх, судлагдахууны хүрээнд энгийн, олдоцтой, хямд төсөр материал нэгж хичээлээр роботын тухай ойлголтыг бага дунд ангийн сурагчдад олгох стем хичээлтэй холбож өгөх зорилгоор Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит цомын төлөө анхдугаар гидро робот тэмцээнийг Өнгөрсөн 5 дугаар сард амжилттай зохион байгуулаад байна.
▶ Ирээдүйд шинжлэх ухаан, техник, технологийн салбарт чадварлаг инженер, шинийг санаачлагч, зохион бүтээгч бий болоход томоохон хөрөнгө оруулалт болох юм.