"ДЭЛГЭРЖАРГАЛАНТ" 67 АЙЛЫН ХАУС ХОРООЛЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023.07.22
Хэнтий аймгийн Булаг багт баригдах "Дэлгэржаргалант" 67 айлын хаус хорооллыг Ангиртхан ХХК барихаар шалгарсан. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар Ангиртхан ХХК-ийн захирал Б.Батхуяг, хамтран гүйцэтгэгч Стамблинг блок ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батболд нартай ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд зааснаар барилгын ажлыг 2023.08.01-ний өдрөөс эхлүүлж 2024.12.31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тусгасан байна. Нийт 3 өөр м.кв сонголттой бөгөөд 1 мкв нь 2,4-2,8 саяын үнэтэй байна.