Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН 4 ДҮГЭЭР СУРГУУЛЬД УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ, АРИУТГАГЧ СУУРИЛУУЛЛАА
2023.07.21
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан өнгөрсөн 6 дугаар Хэнтий аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийж хамтран ажиллах талаар хэлэлцсэн.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан өнгөрсөн 6 дугаар Хэнтий аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийж хамтран ажиллах талаар хэлэлцсэн.
Энэ үеэр төрийн 4 байгууллагаар биечлэн орж танилцсан бөгөөд үүнээс Хэрлэн 4 дүгээр сургуульд ус цэвэршүүлэгч олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу өнөөдөр буюу 7 сарын 21-нд тус сургууль дээр 10 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг ус цэвэршүүлэгч суурилууллаа.
БНСУ-д үйлдвэрлэгдсэн эдгээр ус цэвэршүүлэгч нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор хийгдсэн, усыг цэвэршүүлэхээс гадна гэрлээр ариутгах системтэй, хүүхэд халуун усанд түлэгдэхээс хамгаалсан цоож, Зэвэрдэггүй ГАН цорго, сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан Нано шүүлтүүрүүд, мэдрэгчтэй дэлгэцтэй гэх мэт олон давуу талтай.
Хэрлэн 4 дүгээр сургууль нь 1134 сурагчтай бөгөөд эдгээр хүүхдүүдийн ундны усны асуудлыг шийдэж, эрүүл мэндэд нь үнэтэй хувь нэмрээ оруулж буй Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.