Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД МОНГОЛ ГЭРТ ХАГАЛГАА ХИЙЖ 38 НАСТАЙ ЭХИЙН АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ
2023.07.20
Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч, сувилагчид энэ сарын 18-ны өдөр "Умайн гаднах жирэмслэлт, цус алдалтын дайрлагатай эмэгтэйн биеийн байдал хүнд" гэх алсын дуудлагаар Цэнхэрмандал суманд очиход 38 настай эмэгтэйн биеийн байдал маш хүнд, цус алдалтын дайрлагын хүнд зэрэгтэй, хэвлийд их хэмжээний цус алдалттай, тээвэрлэх боломжгүй нөхцөлтэй байжээ. Иймд яаралтай журмаар гэрт нь мэс засал хийж эхийн амь насыг авран хамгаалсан байна.
Алсын дуудлагын багт
ЭБЭ-ийн эмч Б.Уранчимэг
МЭЭ-ний эмч Г.Алтансувд
Хагалгааны сувилагч Б.Мөнгөннавч
МЭЭ-ний сувилагч Т.Жавхлантбаяр
Жолооч Л. Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажилласан байна.