ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАТШИРЭЭТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ИХ ЗАСВАР ХИЙХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023.07.20
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд 400 гаруй сая төгрөгөөр их засварын ажил хийх юм. Учир нь тус барилгын дээврээс дусаал гоождог, бохир, халаалтын шугамын доголдолтой байгаа нь тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөрөө үзүүлж байна. Тиймээс энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр эмч ажилтнуудын ажиллах нөхцөл сайжрахаас гадна иргэд эрүүл аюулгүй орчинд эмчлүүлж сувилуулах нөхцөл бүрдэнэ гэж талууд үзэж байгаа юм. Тус эмнэлгээр жилд 10,0 орчим иргэн үйлчлүүлдэг бөгөөд үүнээс 400 гаруй нь хэвтэн эмчлүүлдэг аж.
Энэ удаагийн төсөл нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжиж буй 21 дэх төсөл бөгөөд Батширээт суманд хэрэгжих анхны төсөл болж байгаагаараа онцлогтой.
“Өвсний үндэс-хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газраас 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн Засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг, хамтын ажиллагааны төсөл юм.
Тодруулбал тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд энэхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг аж.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн хувьд тус төслийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт их засвар хийсэн байна.