Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ДОРНОД АЙМГИЙН АСРАМЖИЙН ТӨВД БАЙГАА АХМАДУУДАА ЭРГЭЛЭЭ
2023.07.07
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр нь наадам нь зүүн гурван аймгийн баяр билээ. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын зүгээс Дорнод аймгийн асрамжийн төвд байгаа ахмадуудаа эргэж, хүндэтгэл үзүүллээ.
Дорнод аймгийн асрамжийн төвд нийтдээ 23 ахмад байдаг бөгөөд үүний 5 нь Хэнтий аймгийн харьяат аж.
Эргэж тойрох хүн төдийлөн байхгүй ахмадуудын маань хувьд нутаг орноо санагалзсан сэтгэлийг нь дэвтээж, хууч хөөрч, аймаг орон нутаг нь тэднийгээ мартаагүй байгаа гэдгийг сануулсан явдалд туйлын талархалтай байгаагаа илэрхийлж, урмын сайхан үгсээр үдсэн юм.
Та бүхэн минь урт насалж удаан жаргаарай.