Мэдээ мэдээлэл
ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛАН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАСРАЛТ 10 УДАА ГАРЧЭЭ
2023.07.06
Технологийн зөрчдлүүдийн шалтгаан нь ихэвчлэн иргэд жолооч нарын анхаарал болгоомжгүй үйлдэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс үүдэлтэй бөгөөд газар шорооны ажлыг дур мэдэн хийж, газар доорх цахилгаан дамжуулах кабель шугам, тулгуур болон дэд станцуудыг автомашинаар мөргөж гэмтээсэн зэрэг зөрчлүүд ч гардаг.
Иймд иргэд жолооч нар анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, иргэн ААНБ-ууд газар шорооны ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам байгаа эсэхийг заавал тодруулах, хяналт тавиулах зэрэг мэргэжлийн туслалцааг Хэнтий ЦТСС-аас авахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Хэнтий ЦТСС