ХЭНТИЙ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ 5 АЙМАГ”-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЧ ӨНӨӨДӨР ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2023.07.06
Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жил бүр 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг. Ингэхдээ:
1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт
2. МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
3. Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт
4. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
5. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ
6. Засгийн газрын гишүүн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт
7. Байгууллагын тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
8. Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт
9. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ
10. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ
11. Шударга байдлын түвшний үнэлгээ
12. Хэрэглэгчийн үнэлгээ зэргийг харгалзан үздэг. Мөн Тэрбум мод, цахим шилжилт, хог хаягдлын менежментийн талаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дээрх үзүүлэлтүүд дээр нэмж дүгнэжээ.
Энэхүү шагналыг авахад үнэтэй хувь нэмрээ оруулсан бүх шатны төрийн албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид, Хан Хэнтий нутгийнхаа ард иргэддээ баяр хүргэж, талархал илэрхийлье.
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад