ИД ШИДИЙН ОРНЫ ЗАЛУУЧУУД ӨДӨР ШӨНИЙГ ҮЛ ХАРГАЛЗАН АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА

2023.07.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өнгөрөгч 4 дүгээр сард Хэнтий аймгийн 2004 оны төгсөлтийн залуус буюу “Итгэл төгс нөмөр сан” ТББ-аас санаачлан Хэнтий аймагт ид шидийн орон хүүхэд хөгжлийн төв байгуулах ажлаа эхлүүлсэн.
Тус төсөл нь зөвхөн иргэдийн сайн дурын үндсэн дээр хандив тусламжаар бүтээн босдогоороо онцлогтой. Орон нутагт хүүхдийн төлөө хийж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтыг аймгийн зүгээс дэмжиж Баянмөнх багийн цэцэрлэгт хүрээлэнд 7000 м.кв газар олгож барилгын ажлыг эхлүүлсэн.
Эдгээр залуучууд маань 7 сарын 27-нд болох 100 жилийн ойн баяр наадмын өмнө барилгын ажлаа дуусгаж гаднах тохижилтоо хийх зорилт тавин ажиллаж байна. Цаг хугацааны хувьд нэлээд давчуу байгаа тул хөрөнгө мөнгө, хүн хүчний асуудал тулгарсаар байгаа юм.
Тиймээс иргэд та бүхэн ид шидийн орныг бүтээн байгуулахад гар бие оролцох, хандив өргөх, чаддаг зүйлээрээ хүч нэмэрлэх бүрэн боломжтой юм. Тэдэнтэй холбогдох утас 9474 1404.
Ид шидтэй ах эгч болоорой.