Мэдээ мэдээлэл
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII ИХ НААДАМД ХЭНТИЙ АЙМГАА ТӨЛӨӨЛӨН 200 ГАРУЙ ТАМИРЧИН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2023.07.05
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Монголын хүүхдийн спортын VII их наадамд Хэнтий аймгийн баг тамирчид амжилттай оролцож 21 аймгаас долоодугаар байрт шалгарлаа.
Тус тэмцээн өнгөрсөн зургаадугаар сарын 19-29-нд анх удаа орон нутагт буюу Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулагдаж 7000 гаруй өсвөрийн тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Манай аймгаас спортын 17 төрлөөр 200 гаруй тамирчин оролцож 6 алт, 6 мөнгө, 15 хүрэл нийт 27 багц медаль хүртлээ.