"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ" СЭДЭВТ УУЛЗАЛТАД 300 ГАРУЙ АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

2023.06.30
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвөөс "Процессын дахин инженерчлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Хан Хэнтий чуулгад энэ сарын 28-нд зохион байгууллаа. Уг уулзалтад төрийн 60 байгууллагын 300 гаруй алба хаагч хамрагдлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвөөс "Процессын дахин инженерчлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Хан Хэнтий чуулгад энэ сарын 28-нд зохион байгууллаа. Уг уулзалтад төрийн 60 байгууллагын 300 гаруй алба хаагч хамрагдлаа.
Тодруулбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэлийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
Уулзалтаар ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж "Процессын дахин инженерчлэл хийх талаар баримталж буй Засгийн газрын бодлого", Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал Б.Дөлгөөн "Төрийн чадамжийг бүрдүүлэх нь", Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анар "Төрийн байгууллагад Процессын дахин инженерчлэл хийх нь", Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар "Хот хөдөөгийн сэргэлт ба цахимжилт" сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.
Эдгээр эрх зүйн болон практик үндэслэл, шаардлагаар процессын дахин инженерчлэл хийснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
• Иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог багасгана.
• Төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай хүргэх боломжтой болно.
• Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй зохион байгуулах боломжтой болно.
• Төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэд хүссэн хэлбэрээр, хялбараар авах боломж бүрдэнэ.
• Захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгоно.
• Төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамж нэмэгдэх ач холбогдолтой юм.