АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ АМЬТНЫ СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ 86 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023.06.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой комиссын есдүгээр хуралдааны үеэр Хэрлэн сум, Мал эмнэлгийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мал амьтны сэг зэмийн устгалын ажлын явц, ирэх долоодугаар сарын цаг агаарын урьчилсан төлөв байдлын талаар танилцууллаа.

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр энэ долоо хоногт бага зэргийн хур тунадастай байх бол ирэх долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх төлөвтэй байна.
Харин аймгийн хэмжээнд мал амьтны сэг зэмийн устгалын ажлын явц 86.3 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 23-ний байдлаар нийт 552.3 мянган мал амьтны сэг зэмийг устгаад байна. Харин Хэрлэн сумын төв , Тахилгат, Өлзийт тосгоны хувьд мал амьтны сэг зэмийн устгалын ажил 65 хувьтай үргэлжилж байна.