ШИНЭ ДАЙЧДЫН "ТАНГАРГЫН БАЯР"-Т ОРОЛЦЛОО

2023.06.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
2023 оны 1 дүгээр ээлжийн хугацаат цэргийн албанд татагдан Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангид алба хааж буй шинэ цэргүүдийн “Тангараг өргөх” ёслолын ажиллагаа энэ сарын 3-ны өдөр боллоо.
Тус арга хэмжээнд Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Н.Хүрэлээ оролцож эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй тус ангийн техник хангалтын салааны жолооч, дэд ахлагч Б.Энхбатад Хэнтий аймгийн засаг даргын шийдвэрээр өргөө цагаан гэр олгосоныг гардуулан өглөө.
Мөн эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд татагдан ирсэн Хэнтий аймгийн цэрэг дайчидтай уулзаж, нутаг орныхоо нэр төрийг өндөрт өргөж, албаа нэр хүндтэй хаахыг захилаа.