Мэдээ мэдээлэл
“СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ” 7 ДУГААР САРД ДУУСНА
2023.06.02
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
СЭЦЭН ХАНЫ ОРДОН музейн барилга архитектуртай уялдуулж явган хүний зам талбайг байгалийн чулуу, хөх тоосгоор хийж, өвөрмөц шинэлэг байдлаар ногоон байгууламж, гэрэлтүүлэг тохижилтын ажил хийгдэх юм. Мөн музейн хойд талын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, Чингис хааны морьтой хөшөөний эргэн тойрон уг төсөлд хамрагдаж байна.
Тохижилтын ажил нь нийт 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж байгаа бөгөөд М-Си-Эс Группээс хэрэгжүүлдэг “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Монголын Урлагийн зөвлөл, АЗДТГазартай хамтран хэрэгжүүлж 550 сая төгрөгийг М-Си-Эс Группын зүгээс санхүүжүүлж байгаа бол үлдсэн хөрөнгийн орон нутгаас гаргаж байна.
Бүтээн байгуулалтын ажлын явцад олон жилийн насжилттай, насжилт нь гүйцсэн модыг буулгасан бол залуу модыг зөөж суулгасан.
Төслийн гүйцэтгэгч:
Гадна зам талбай, тохижилтын ажлыг “Сүлдэт эмпайр” ХХК,
Ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг “Анифло” ХХК,
Гадна гэрэлтүүлэг, цахилгааны ажлыг “Клейн рэсоурс дэвэлофмэнт” ХХК графикын дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусах юм.