"БЭЛЭН БАЙ" АЯНД НЭГДЛЭЭ

2023.06.02
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах “БЭЛЭН БАЙ” аян зохион байгуулагдаж байна.
Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байх зорилгоор үзүүлэх сургалтууд болон зөвлөмж мэдээллүүдийг олон нийтэд танилцуулж байна.
Та утсандаа “Бэлэн бай гэсэн QR-ыг уншуулбал газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй цэгийн байршил зэрэг мэдээллүүд гарч ирнэ”.
Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аянд Хэнтий аймгийн ЗДТГ-ын хамт олон нэгдэж байна.
Иргэн та ч мөн бэлэн байгаарай.