Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМАГ ДАХ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Ч.ЭРДЭНЭБААТАР ГАВЬЯАНЫХАА АМРАЛТАД ГАРЧ, АЗДТГ-ЫН ДАРГА Ж.ГАНБААТАР ТОМИЛОГДЛОО
2023.06.02
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймаг дах Төрийн аудитын газрын дарга Ч.Эрдэнэбаатар төр захиргааны байгууллагад 40 орчим жил үр бүтээлтэй ажиллаж, өнөөдөр гавьяаныхаа амралтад гарлаа. Түүний дараа АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар Төрийн аудитын газрын даргаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ч.Эрдэнбаатар нь 1980 онд Зөвлөлт Холбоот улсын Эрхүү хотын Улсын их сургуулийг “Түүхч, нийгэм судлаач” мэргэжлээр, 1989 онд Намын дээд сургуулийг “Улс төр судлаач”, 2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр тус тус төгссөн. 1985 оноос Өндөрхаан хотын МХЗЭ-ийн хороонд дарга, аймгийн МАХН-ын хороонд МЗНН-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, аймгийн Энхтайван найрамдлын байгууллагад даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2000-2004, 2008-2012 онуудад Хэнтий аймгийн Засаг даргаар 2 удаа сонгогдон ажиллаж байсан юм.
Түүнчлэн 2017 онд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/299 дугаар тушаалаар Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитораар томилогдон ажиллаж байгаад ийнхүү гавьяаныхаа амралтад гарч байна. Танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.