УЛСЫН НӨӨЦӨӨС ИРҮҮЛСЭН ЭД, МАТЕРИАЛЫГ ГАМШИГТ ӨРТСӨН СУМДАД ХУВААРИЛЛАА

2023.06.02
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өнгөрсөн сарын 19, 20-ны өдрүүдэд болсон цаг агаарын гамшигт үзэгдлээс болж аймгийн хэмжээнд 49 гэр нурж, 2 байгууламж, 20 орон сууцны дээвэр хуурч нийт 354,6 сая төгрөгийн хохирол учирсан. Иймд Улсын нөөцөөс 25 гэр, 20 тн шатахуун, 150 хамгаалалтын хувцас хэрэгсэл, 300 ширхэг спиртэн ханд, 600 ширхэг малын тарилга, 91 хүнсний багц ирүүлснийг цаг агаарын гамшигт өртөж, хохирол учирсан 17 суманд
Өнгөрсөн сарын 19, 20-ны өдрүүдэд болсон цаг агаарын гамшигт үзэгдлээс болж аймгийн хэмжээнд 49 гэр нурж, 2 байгууламж, 20 орон сууцны дээвэр хуурч нийт 354,6 сая төгрөгийн хохирол учирсан.
Иймд Улсын нөөцөөс 25 гэр, 20 тн шатахуун, 150 хамгаалалтын хувцас хэрэгсэл, 300 ширхэг спиртэн ханд, 600 ширхэг малын тарилга, 91 хүнсний багц ирүүлснийг цаг агаарын гамшигт өртөж, хохирол учирсан 17 суманд хуваариллаа.
Ингэхдээ иргэний өргөдлийн дагуу сумын үнэлгээ тогтоох комисс хуралдаж, холбогдох материал, гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтийг харгалзан, байгаа нөөцдөө тулгуурлан хуваарилалтыг хийсэн байна.
5 дугаар сарын 24-ний өдрийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн хэмжээнд 162,768 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байгаа бол өдөр ирэх бүр энэ тоо нэмэгдсээр байгаа талаар Мал эмнэлгийн газраас танилцууллаа.