Мэдээ мэдээлэл
ТӨРӨХ ТАСАГТ БАЙГАА ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2023.06.01
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт байгаа ээжүүдээ эргэж, гарын бэлэг гардууллаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 ээж байгаагаас 4 ээж амаржиж, 4 охин мэндэлсэн байна.
Нийт ээжүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.