АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ГИДРО РОБОТ”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.05.30
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Ерөнхий боловсролын 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд робот бүтээх анхан шатны мэдлэг олгох, гарын доорх материалаар хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн Монгол инженерүүдийн залгамж халааг бэлтгэх зорилготой Гидро роботын тэмцээнийг Чингис хотод зохион байгуулж байна.
Тус тэмцээнд 11 сумаас 20 багийн 70 гаруй сурагчид оролцож байгалийн ухааны хичээлийн чиглэлээр сурч мэдсэн зүйлээ бүтээл болгон дэлгэн үзүүлж байгаа юм.
Энэхүү тэмцээн нь Чингис хотод 2 дах удаагийн зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь зөвхөн төвийн сургуулийн сурагчдын дунд явагдаж байсан бол энэ жилээс өргөтгөн аймгийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаагаа аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.