"ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЧИНГИС ХОТОД ЭХЭЛЛЭЭ

2023.05.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
ТХЗ-той уялдсан үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөв боловсруулалт, тайлагналт, хянал шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг арга зүйгээр хангаж, чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Үр дүнд суурилсан удирдлага” сургалт семинарыг Хэнтий аймагт зохион байгуулж байна.
Тус сургалтад зүүн 3 аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан 42 төрийн албан хаагчид хамрагдаж байгаа юм.
Сургалтыг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБХХ-ийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран зохион байгуулж байна.