Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМАГТ ХУРДАН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.05.26
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” үйлчилгээний цэгийн нээлт Хэнтий аймгийн төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд боллоо. Тус төвийн үйл ажиллагааны нээлтэд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар оролцлоо.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Тус цэг нь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
E-Mongolia "Хурдан" цэгийн үйлчилгээг бий болгон 21 аймагт 393 цэг, Улаанбаатар хотод 61, хилийн боомтын 3, дипломат төлөөлөгчийн газрын 47 нийт 504 цэг байгуулахаар ажиллаж байгааг мөн үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдээлэв.
Мөн цахим сүлжээг ашиглан 1 албан хаагч халамж, газар, улсын бүртгэл гэх мэт бусад төрийн үйлчилгээг ганцаарчлан үзүүлэх боломжтойгоороо онцлогтой.