АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.05.23
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэний хэргийн баг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзлаа.
Уултазлтаар иргэд, олон нийт, төрийн албан хаагчдыг онцгой байдлын үеийн бэлэн байдал, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах, иргэд эрүүл мэндээ хамгаалах зэрэг сэдвийн сургалт, семинарт хамруулах талаар хэлэлцэж, зохион байгуулах байршил, ард иргэдэд ямар мэдээлэл хүргэх, сургалтыг зохион байгуулах боломжтой өдрүүдийн талаар санал солилцлоо.